GPS -н програм

Мовиатор нь газарзүйн мэдээллийн системийг (GIS) ашиглан програм хангамж боловсруулан байршил тодорхойлох системийн (GPS) төхөөрөмжинд холбосон бүтээгдэхүүн юм. Энэ нь Монгол орны хэмжээнд засаг захиргааны нэгж, авто замын сүлжээний талаархи мэдээллийг багтаасан бөгөөд мэдээллийн санд хайлт хийх, тэмдэглэгээ хийх, зам тооцоолох, дуут болон дүрст зааварчилгаа өгөх боломжтой юм.

Газрын зураг дээр тухайн газрыг бүхэлд нь эсвэл тухайн машины ойр орчмыг та хүссэн маштабаар харах боломжтойгоос гадна харж байгаа хэмжээнээс хамаарч зураг дээрх обьектын харагдах байдлыг (2D,3D) өөрөөр дүрсэлж харах боломжтой юм.

Програмын давуу талууд

- Дуут болон дүрст зааварчилгаа өгөх (монгол, англи)

- Өөрийн төрөлх хэл дээр ажиллах боломж

- Дэлгэцэнд дээрээ дарж удирддаг

- Мэдээллийн санд хаягаар болон байршлаар хайлт хийх

- Хадгалсан замын мэдээллийг сэргээж харуулах

- Тэмдэглэгээ хийх

- Зам тооцох

- Замын цэг тэмдэглэх болон цэгийн тухай нэмэлт мэдээллийг тэмдэглэх

- Зөөврийн гурван хэмжээст газрын зураг дүрслэх боломж

- Далайн түвшинийг хэмжих функц

- Хязгааргүй цэг хадгалах боломж

- Хязгааргүй замын мөр хадгалах боломж

Газрын зургийн тухай

- Монгол орны талаархи дэлгэрэнгүй иж бүрэн хаягийн мэдээлийн сан бүхий цахим газрын зураг

- Улаанбаатар хотын талаархи дэлгэрэнгүй иж бүрэн хаягийн мэдээлийн сан бүхий цахим газрын зураг

- Монгол улсын хэмжээнд хаяг болон замын системээс сонголт хийж зааварчилгаа өгөх боломжтой дэлгэрэнгүй мэдээллийн сан

Мовиатор байршил тодорхойлох програм нь газрын зургийн мэдээллийг ашиглан таны байгаа байршлыг тогтоон очих газар тань саадгүй хүргэх хөтөч болно.

 

Зөөврийн төхөөрөмж

an image

 

Гар утасны програм

an image

Автомашины gps

an image