Улаанбаатар хотын газрын зураг

Улаанбаатар хот маань өдөр ирэх тусам өргөжин тэлж, дэлхийн том хотуудтай дүйцэхүйц болж байна. Энэ нь сайн хэрэг боловч их хотын хаана юу байна гэдгийг нийслэлийн иргэд бид ч сайн мэддэггүй билээ. Тиймээс нийслэлийн иргэн мөн гаднаас ирж буй гадаад дотоодын хүмүүст өдөр тутамд ашиглаж болохуйц мэдээллийн арвин сантай Улаанбаатар хотын дижитал газрын зургийг бид эхний байдлаар хийж дуусгаад байна. Уг зураг нь Улаанбаатар хотод байршиж буй бүхий л газрын мэдээллийг агуулсан байх бөгөөд Байршил тодорхойлох болон хайлтын (GPS, Navigation) системтэй холбогдон иж бүрэн мэдээллийн бааз болж ажиллах юм.

Ашиглахад хялбар, хүнд ойлгомжтой байх нөхцлийг бодолцон шинэ технологи болох гурван хэмжээст загварыг Улаанбаатар хотын зурагт ашигласан нь хэрэглэгчдийн сонирхолыг татаж байгаа билээ. Одоогоор уг зурагт тэмдэглэгдэн хадгалагдаж байгаа мэдээлэл төдийлөн их биш боловч цаашид хэрэгцээт мэдээллүүдийг нэмэн өргөжүүлж, баяжуулах бүрэн боломжтой систем юм. Байршил тодорхойлох болон хайлтын (GPS, Navigation system) системийг хотод нэвтрүүлж эхэлснээр шаардлагатай мэдээллийг богино хугацаанд авч ашиглах боломж бүрдэж байгаа юм. Бид уг зурагтай холбоотой мэдээллийг өөрийн вэб сайтаараа дамжуулан авч байгаа тул шаардлагатай гэсэн мэдээллээ бидэнд илгээх боломжтой юм.

Улаанбаатар хот

- Орон сууц болон гэр хорооллын хаягийн мэдээлэл

  • - Албан газар, байгууллагуудын хаягийн мэдээлэл

  • - 2, 3 хэмжээст загваруудаг

  • Байгаль

    • - Уул, даваа

    • - Нуур

    • - Гол, мөрөн

    • - Хад асга

    • - Намагархаг газар

    • - Элс, сайр

    • - Намаг, хужир

    Үйлчилгээ

    • - Зочид буудал

    • - Жуулчны бааз

    • - Нисэх буудал

    • - Дэлгүүр

    • - ШТС

    • - Сүм хийд